ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТООГ НЭМНЭ

admin 2020-11-14 16:30:18
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТООГ НЭМНЭ

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хотын төвөөс алслагдсан, хүн ам ихтэй Хэрлэн сумын 1, 2, 3 дугаар багийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх Өрхийн эрүүл мэндийн төвийн салбар байгуулахаар шийдвэрлэлээ.
Тус багийн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахаар Чойбалсан хотын төвийг холоос зорих, баг хариуцсан өрхийн эрүүл мэндийн төвийн ачаалал их байдаг зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж, 1 дүгээр багт “Ягаан Цээнэ”, 2, 3 дугаар багийн дунд “Мянган Жаргалан” ӨЭМТ-үүдийн салбарыг шинээр байгуулахаар болж, ирэх 2021 оноос үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гаргалаа.