АЙМГИЙН ТӨВД ХӨЛ ХОРИОНД ОРСОН ХӨДӨӨНИЙ МАЛЧИН ИРГЭДИЙГ ГЭРТ НЬ БУЦААХ ШИЙДВЭР ГАРЛАА

admin 2020-11-16 18:47:37
АЙМГИЙН ТӨВД ХӨЛ ХОРИОНД ОРСОН ХӨДӨӨНИЙ МАЛЧИН ИРГЭДИЙГ ГЭРТ НЬ БУЦААХ ШИЙДВЭР ГАРЛАА

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 17-нд бага зэрэг, 18, 19-ны өдрүүдэд нутгийн төв болон өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх төлөвтэй байна.
Иймд аймгийн Шуурхай штаб хуралдаж аймгийн төвд хөл хорионд орсон малчин иргэдийн хүсэлтийг үндэслэн гэрт нь буцаах шийдвэрийг гаргалаа.
Тус шийдвэрийг өнөөдрөөс буюу /2020.11.16/-наас маргааш /2020.11.17/-ны 18.00 цагт хүртэл хэрэгжих бөгөөд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан аймгийн төвд хөл хорионд орсон ЗӨВХӨН /хөдөөгийн малчин иргэдэд/ зөвшөөрөл олгоно.
Зөвшөөрлийг аймгийн Шуурхай штаб, Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас олгох юм. Малчин иргэд асуумж бөглөж, тус зөвшөөрлөө гарах постонд хураалган нэвтрэнэ, аймгийн төвөөс-сумын төврүү нэвтрэх боломжгүй зөвхөн хөдөө байх гэртээ очих бөгөөд хатуу хөл хорионы энэ үед буцаж аймгийн төвд нэвтрэн орох боломжгүй юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн Шуурхай штаб-7058-4647 утсаар лавлана уу?
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС, ШУУРХАЙ ШТАБ 7058-4647