УЛААН ЗАГАЛМАЙН САЙН ДУРЫН ИДЭВХТНҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА

admin 2020-11-16 19:03:40
УЛААН ЗАГАЛМАЙН САЙН ДУРЫН ИДЭВХТНҮҮД АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн Шуурхай штабын Ажиллагааны багт Улаан загалмайн хорооны сайн дурын 5 идэвхтэн туслан ажиллаж байна. Тэд 11 сарын 6-наас хойш Улаанбаатар хотоос ирсэн 1098 иргэнтэй утсаар холбогдож эрүүл мэндийн тандалт хийхээс гадна, гэртээ өөрийгөө тусгаарлах зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм.