АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 57 ДУГААР ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР

admin 2020-11-18 09:29:38
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 57 ДУГААР ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР

/2020.11.17/ аймгийн Онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд: Засгийн газрын 181 дүгээр тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг үргэлжлүүлэн сунгалаа.
-Улаанбаатар хот руу мах тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, халдвар хамгаалалт дор 7 хоногийн -Даваа, Лхагва, Баасан гарагуудад зохион байгуулна. Буцахдаа хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирнэ.
-Улаанбаатар хот руу өвс тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, халдвар хамгаалалт дор 7 хоногийн Мягмар, Пүрэв гарагуудад зохион байгуулна. Буцахдаа хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирнэ.
-Баянхошуу, Эрээнцав боомтын халдвар хамгаалалтыг чангатган, ажиллах үүрэг чиглэлийг холбогдох байгууллагын удирдлагуудад өглөө.
-Дорнод аймгийн харьяат дотуур байранд амьдарч буй сурагчид, оюутнуудаас эмнэлзүйн асуумж судалгаа авч, эрүүл мэндийн үзлэгт хамруулан, /шаардлагатай сурагчид, оюутнуудаас шинжилгээ авна/ итгэмжлэгдсэн хүмүүст нь хүлээлгэн өгөх буюу сумдад нь буцаах ажлыг олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн Шуурхай штаб-7058-4647 утсаар лавлана уу?