Малчид 2021 оноос малын хөлийн татвар төлнө

admin 2020-12-18 14:25:02
Малчид 2021 оноос малын хөлийн татвар төлнө

Улс даяар 2020 оны жилийн эцсийн мал тооллого арванхоёрдугаар сарын 18-нд эхэлсэн бол 14 хоногийн дараагаас малчин өрх бүр татвар төлөгч болох нь.

Учир нь, УИХ-ын баталсан Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар жилд нэг малд ногдуулах албан татварын хэмжээ 0-2000  төгрөг байхаар зааж өгсөн юм.

Ингэхдээ нэг малд ногдуулах татвар 0, 1000, 2000 төгрөг байх уу гэдгийг сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтооно. Хамгийн гол нь татварын хэмжээ УИХ-аас тогтоосон 2000 төгрөгийн босго давж болохгүй, түүн дотор багтаж байх ёстой юм. Малын хөлийн татварын орлого нь орон нутгийн хөгжлийн санд төвлөрнө, харин  юунд зарцуулах вэ гэдгийг сумын иргэдийн олонхийн саналаар шийднэ.

Иймээс мал тооллого үнэн зөв, бодитой гарах шаардлага ч тулгарч байна. Шалтгаан нь, мал бүрт татвар ногдуулах хууль үйлчлэх сургаар малчид малынхоо тоо толгойг дарах, дутуу тоолуулах зэрэг асуудал гаргахыг үгүйсгэх аргагүй аж.

Мөн олон жил ярьсан ч батлагдалгүй өнөөг хүрсэн асуудал нь малчид банкнаас их хэмжээтэй зээл  авах зорилгоор малынхаа тоог зохиомлоор өсгөж, тоолуулдаг байсан тухай юм. Тиймээс энэ асуудал цэгцэрнэ гэсэн үг.

БИДНИЙГ ДАГААРАЙ
ВИДЕО МЭДЭЭ