Согтуу жолооч осол гаргаж, нэг хүн амиа алджээ

admin 2020-12-18 15:00:23
Согтуу жолооч осол гаргаж, нэг хүн амиа алджээ

Хоёр хоногийн өмнө буюу /2020.12.16/-ны өдрийн 18.05 цагийн орчим  Чойбалсан сумын 2-р баг “216” гэх газар /аймгийн төвөөс зүүн хойш 30км/ шороон замд хувийн эзэмшлийн Toyota mark 2 автомашины жолооч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож, зорчигч 32 настай эрэгтэй Х-н амь нас хохирсон хэрэг гарчээ. 

Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг  анхаарна уу