​Шинь Шинь ХХК 100 айл өрхөд хүнсний бүтээгдэхүүний туслалцаа үзүүлжээ

admin 2021-01-05 09:55:43
​Шинь Шинь ХХК 100 айл өрхөд хүнсний бүтээгдэхүүний туслалцаа үзүүлжээ

Өнгөрч буй 2020 он дэлхий нийтээр тархсан корона вирусын улмаас аж ахуй нэгж болон айл өрхүүдийн хувьд хүндхэн жил болж өнгөрлөө.
Шинь Шинь ХХК шинэ оны босгон дээр нийгмийн хариуцлагаа ухамсарлан жил бүр уламжлал болгон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлэг өгөөд зогсохгүй амжиргааны түвшин доогуур орлоготой 100 айл өрхөд хүнсний бүтээгдэхүүний туслалцаа үзүүллээ.  Энэ хүнд нөхцөл байдлын үед ийм үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байгаад иргэд талархан хүлээн авч байлаа.