Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан

admin 2021-01-28 10:51:18
Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан

Цагаан сарын баярыг энэ онд нийтээр өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. 

Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 4-ний одрийн 2 дугаар  тогтоолд заахдаа, “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 17 дугаар жарны цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсүгэй” гэжээ.