ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН ГУРАВНЫ БИЛЭГТ САЙН ӨДӨР ХАН-УУЛАА ТАХИЛАА

admin 2021-05-14 16:11:41
ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН ГУРАВНЫ БИЛЭГТ САЙН ӨДӨР ХАН-УУЛАА ТАХИЛАА

Дорнод нутгийн зон олон шүтээн болсон Хан-Уулаа билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр буюу аргын тооллын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр олны бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдвараас хамгаалах дэглэмийг баримтлан, цомхон хүрээнд зохион байгууллаа.
Дорнодчуудаа төлөөлөн аймгийн ИТХ-ын дарга М. Энхтөр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очир, Баянтүмэн сумын Засаг дарга А.Энхтүвшин, Булган сумын Засаг дарга Д.Сүхсайхан нар Хан-Ууландаа өчил өргөж, Дорнод нутгийн зон олон аливаа муу бүхнээс хол байж, идээ ундаа элбэг дэлбэг, сэтгэл тэнүүн, амар амгалан байлгахыг уул уснаасаа хүсэн сүсэглэж, байгаль дэлхийгээ аргадан, ард түмнийхээ заяа буяныг даатгаж, Данригданжаалин хийдийн хамба, лам хуврагууд ном айлдан тахилаа.
ӨРГӨЛИЙН АЙЛТГАЛ ОРШВОЙ...
Бишрэл залбирлыг бүрнээ хураасан Хан уул минь
Ачлал буянаа хүртээсэн Хайрхан уул минь
Бүхий олноо тольдсон оргил тэргүүн Овоо минь
Сүүн цацал амттаны дээжээ өргөн барьж
Сүсэглэн дээдлэх сэтгэлийн өчлөө айлтгая.
Өндөр дээдсийн шастираас Улхан алдрын улбаатай
Өргөн талын зооноо холын сүрлэг бараатай
Гэгээн сэцэн Ханы голомт залгасан дээдсийн
Өнө холоос өртөөлсөн өтгөс буурлуудын