У.Хүрэлсүх "Баялагтаа эзэн Монгол", С.Эрдэнэ "Дарангуйлалгүй Монгол", Д.Энхбат "Монгол чадна" уриагаар өрсөлдөнө

admin 2021-05-24 13:23:58
У.Хүрэлсүх

᠎Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна. МАН-аас нэр дэвшиж буй У.Хүрэлсүх "Баялагтаа эзэн Монгол", АН-аас нэр дэвшиж буй С.Эрдэнэ "Дарангуйлалгүй Монгол", "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат "Монгол чадна" уриатайгаар сурталчилгаагаа эхлүүлж байна. 

Хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжлэх бөгөөд зургаадугаар сарын 8-ны 00.00 цагаас өмнө зогсоох ёстой. 
Улмаар Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт зургаадугаар сарын 9-нд 07.00-22.00 цагт болох юм. Харин гадаад улсад оршин суугаа иргэдийн саналыг тавдугаар сарын 30, 31-нд, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх иргэдийн саналыг зургаадугаар сарын 8-нд авна.