Гадаадад саналаа өгсөн иргэдийн саналын хуудсыг 06 сарын 9-ны 22 цагт тоолно.

admin 2021-06-03 09:52:08
Гадаадад саналаа өгсөн иргэдийн саналын хуудсыг 06 сарын 9-ны 22 цагт тоолно.

адаад харилцааны яамнаас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдээс санал авах ажлыг зохион байгууллаа. Тодруулбал, тавдугаар сарын 30-31-ны хооронд хилийн чанадад байгаа иргэдээс санал авлаа 

Салбар комиссын бүрэлдэхүүнд 187 төрийн алба хаагч ажилласан. 

Гадаадад байгаа иргэдээс санал өгөх хүсэлтийг нь дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 9-ныг хүртэл авч, бүртгэсэн. 

Ингэхэд нийт 7398 иргэнийг бүртгэж, улсын бүртгэлийн ерөнхий газар нэрсийг нь өгсөнөөс дөрвөн хүний бүртгэл баталгаажаагүй. Учир нь бүртгэлийн зөрчилтэй байсан. 

Цагийн зөрүүнээс шалтгаалж санал авах ажил санал авах ажиллагаа Улаанбаатарын цагаар 2021 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 05:00 цагт Бүгд Найрамдах Австрали Улсын Канберра хот дахь салбар комиссоос эхэлсэн бол АНУ-ын Сан Франциско хот дахь салбар комисст Улаанбаатарын цагаар 2021 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн 13:00 цагт өндөрлөлөө. 

Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр бүтгүүлсэн иргэдээс 5618 сонгогч саналаа өгчээ Энэ нь нийт бүртгүүлсэн иргэлийн 76 хувь нь юм" гэлээ.

Зургаадугаар сарын 9-ны 22 цагт саналыг хуудсыг тоолно.