ХАЛДВАРЫН ГОЛОМТОТ БҮСЭЭС ИРЖ БУЙ ИРГЭДИЙГ ХӨЛӨНБУЙР СУМЫН ХЯНАЛТЫН ЦЭГТ ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭ АВЧ НЭВТРҮҮЛНЭ

admin 2021-06-23 17:16:57
ХАЛДВАРЫН ГОЛОМТОТ БҮСЭЭС ИРЖ БУЙ ИРГЭДИЙГ ХӨЛӨНБУЙР СУМЫН ХЯНАЛТЫН ЦЭГТ ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭ АВЧ НЭВТРҮҮЛНЭ

Аймгийн Онцгой комиссын 60 дугаар хуралдааны шийдвэрээр 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж, халдварын голомтот бүсээс ирж буй бүх иргэнээс Хөлөнбуйр сумын хяналтын цэгт түргэвчилсэн шинжилгээ авч нэвтрүүлэхээр боллоо.
Батлагдаж буй тохиолдлуудад мэргэжлийн байгууллагууд тандалт хийхэд халдварын голомтод бүс нутгаас /вакцины бүрэн тунгаа хийлгэсэн/ ирсэн иргэд, гэрийн тусгаарлалтын 6 дахь хоногийн давтан шинжилгээгээр халдвар илэрч, хамт тусгаарлалтад байсан гэр бүлийн 7-8 хүнийг халдварт өртөх эрсдэлийг үүсгэж байна.
Улмаар вакцинд хамрагдах боломжгүй хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настай аав ээж нь халдварыг хүнд тусч, амь насанд ч аюул учирч байна.
Хэрэв та халдварын голомтот бүс нутгаас гэртээ ирж байгаа бол аль болох ганцаараа, үнэхээр боломжгүй бол гэртээ хамгийн цөөн хүнтэй хамт тусгаарлагдах зохицуулалт хийх хэрэгтэй байгааг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

БИДНИЙГ ДАГААРАЙ
ВИДЕО МЭДЭЭ