ЭВДЭРСЭН ГАЗРЫН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖЛЫГ ШИНЬ ШИНЬ ХХК ХИЙЖЭЭ

admin 2021-06-23 17:25:12
ЭВДЭРСЭН ГАЗРЫН  НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖЛЫГ ШИНЬ ШИНЬ ХХК  ХИЙЖЭЭ

ШИНЬ ШИНЬ ХХК 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын дагуу Улааны уурхайгаас зүүн тийш 15км-т орших хуучин  Мардайн тосгоны  орхигдон, эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн ажлыг албан ёсоор эхлүүлээд байна.  
Нөхөн сэргээлтийн гол талбай болох “Мардай” хот нь  социалист нийгмийн үед байгуулагдаж байсан бөгөөд хуучин Зөвлөлт Холбоот Улсын цэргүүд Монгол нутгаас гарсны дараа “орхигдсон” бүс болон үлдсэн юм. Тус сууринд зөвлөлтийн 8000 орчим ажилчид болон тэдний гэр бүл амьдарч байсан төдийгүй аж үйлдвэрлэлийн хувьд өргөн цар хүрээний ажлуудыг явуулдаг байсан гэгддэг билээ
Өдгөө Мардайн бүс газарт эвдэрч сүйтгэгдэн орхигдсон талбай багагагүй үлдсэн бөгөөд Шинь Шинь компани нь ийнхүү орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран нөхөн сэргээх ажлыг эхлүүлээд байгаа нь энэ юм. Энэхүү ажил нь сүүлийн жилүүдэд тус компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт хийж буй томоохон ажлуудын нэгт тооцогдох билээ.

 Мөн сүүлийн жилүүдэд Шинь Шинь компани байгаль орчин,  бэлчээрийг хамгаалах, экологийн нөөцийг нөхөн сэргээх чиглэлд хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлж рашаан, булгийн эхийг хаших, ан амьтан ургамалыг хамгаалах, орчны бохирдлоос сэргийлэх, бууруулах, байгалийн онгон дагшин байдлыг хадгалах мөн  ажилтан ажиллагсдынхаа байгаль орчныг хамгаалах талаар мэдлэгийг дээшлүүлэх зэрэг олон чиглэлд  үйл ажиллагааг явуулан тодорхой үр дүнд хүрээд байна.

Шинь Шинь компани нь анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн бөгөөд үйлдвэрлэлийн явцад байгаль орчныг хамгаалах, экологийн орчныг нөхөн сэргээх чиглэлд идэвхтэй хүчин чармайлт гарган ажиллаж буй билээ.
Цаашид Нөхөн сэргээлтийн ажлыг жил бүрийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусган үе  шаттайгаар  хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.
 

БИДНИЙГ ДАГААРАЙ
ВИДЕО МЭДЭЭ