Аймгийн төвөөс сум хооронд, сумаас сум хооронд зорчих хөдөлгөөнийг 7 сарын 10-ны өдөр хүртэл хязгаарлалаа

admin 2021-07-01 11:43:04
Аймгийн төвөөс сум хооронд, сумаас сум хооронд зорчих хөдөлгөөнийг 7 сарын 10-ны өдөр хүртэл хязгаарлалаа

ДОРНОД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 2021.06.30-НЫ ӨДРИЙН 86 ДУГААР ТОГТООЛ
“ЗОРЧИГЧ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАХ ТУХАЙ”
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.4, 271 дүгээр зүйлийн 271.1.1, 271.1.2, 271.1.4, 271.2, 271.3,, Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйл, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 46 дугаар тушаал, аймгийн Онцгой комиссын 2021 оны 63 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын эрсдэлийг бууруулах, түүнтэй тэмцэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд халдвар тархсан болон бүртгэгдсэн бүс нутгаас Дорнод аймагт ирэх, гарах, аймгийн төвөөс сум хооронд, сумаас сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласугай.
2.Дээрх хугацаанд хот хооронд, сум хооронд дараах зорчигч тээврийн хэрэгслийг аймгийн болон сумдын Онцгой комиссын Шуурхай штабын зөвшөөрснөөр холбогдох нотлох баримтыг үндэслэн хяналттайгаар нэвтрүүлсүгэй.

БИДНИЙГ ДАГААРАЙ
ВИДЕО МЭДЭЭ