Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлж байна

admin 2021-08-18 09:58:30
Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлж байна

Аймгийн хэмжээнд ОНХСангийн 80,0 сая төгрөгийн хөрөнгөөр 8 суманд 8 цооногийг, Орон нутгийн хөгжлийн сан, ЗЗББУХТөслийн 253,0 сая төгрөгийн санхүүжилтээр 7 суманд 11 инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг шинээр гаргах ажилд “Сатабу” ХХКомпани гүйцэтгэгчээр шалгарч, гэрээ байгуулсан. Булган, Цагаан-Овоо, Сэргэлэн суманд инженерийн хийцтэй гүн өрмийн худаг, цооног гаргах ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын явц 40 хувьтай байна.
 
Бэлчээрийн усан хангамжийн нэмэгдүүлэх зориулалтаар инженерийн хийцтэй гүн өрмийн худгийн тоо 19-өөр нэмэгдэж, Аймгийн хэмжээнд 28500 га бэлчээр буюу бэлчээрийн газрын 0,4 хувь, 70-80 малчин өрхийн 28000-30000 толгой малыг усаар хангах боломж бүрдэж байна.

БИДНИЙГ ДАГААРАЙ
ВИДЕО МЭДЭЭ