Аймгийн аварга шалгаруулах Үндэсний сурын харвааны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

admin 2021-08-18 10:21:24
Аймгийн аварга шалгаруулах Үндэсний сурын харвааны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Дорнод аймгийн Сурын холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссоос гарсан түр журмын хүрээнд энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд Үндэсний сурын харвааг Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийг мөрдүүлэн, оролцогч бүрээс түргэвчилсэн шинжилгээ авч, мэргэжлийн байгууллагуудын хяналт дор зохион байгууллаа.
Сурын харваанд 8 сумын 9 багийн 130 гаруй харваачид багийн болон цуваа харваан төрлүүдэд цэц мэргэнээ сорив.
Үндэсний сурын цуваа харвааны дүн:
Эрэгтэй харваачдаас:
1. Хэрлэн сумын харъяат аймгийн мэргэн, спортын мастер Б.Лхагвадорж /36 оноо/
2. Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер М.Одмандах /36 оноо/
3. Баяндун сумын харъяат, аймгийн мэргэн, спортын мастер О.Сүхбаатар /35 оноо/
4. Баяндун сумын уугуул, залуу харваач Х.Эрдэнээ /33 оноо/
5. Баяндун сумын харъяат, спортын мастер Г.Олзвой /32 оноо/
✅Эмэгтэй харваачдаас5
1. Баяндун сумын харъяат, Монгол Улсын Гарамгай харваач, спортын мастер Чагнаадоржийн Гандаваа /33 оноо/
2. Дашбалбар сумын харъяат, аймгийн мэргэн Д.Ханддулам /30 оноо/
3. Булган сумын харъяат, спортын мастер А.Цэвэлмаа /28 оноо/
4. Хэрлэн сумын харъяат, залуу харваач А.Эрдэнэчимэг /26 оноо/
5. Баян-Уул сумын харъяат, сумын мэргэн, спортын 1 дүгээр зэргийн харваач Ц.Мөнхсайхан /26 оноо/ тус тус эзэллээ.

Үндэсний сурын багийн харвааны дүн:
Аймгийн мэргэн, спортын мастер Б.Энхбат ахлагчтай Цагаан-Овоо сумын баг тэргүүн байр,
Буриад сурын аймгийн мэргэн, буриад сурын спортын дэд мастер Д.Дугарсүрэн ахлагчтай Баяндун сумын баг дэд байр,
Монгол Улсын Гарамгай харваач, спортын мастер Н.Нацагдорж ахлагчтай Дашбалбар сумын баг 3 дугаар байрыг тус тус эзэллээ.



 

БИДНИЙГ ДАГААРАЙ
ВИДЕО МЭДЭЭ