АОК: Баар, караокены үйл ажиллагааг нээлээ

admin 2021-08-18 15:07:26
АОК:  Баар, караокены үйл ажиллагааг нээлээ

Дорнод аймагт баар, караокены үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм, хариуцлагын гэрээний хүрээнд нээж байгаагаа мэдэгдлээ. Дорнод аймагт 31 баар бүртгэлтэй байдгийн 19 нь Хэрлэн суманд байдаг байна. Хариуцлагын гэрээнд, 

1рт: Тухайн бааранд халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдөөгүйгээс болж халдвар гарсан тохиолдолд түүнтэй тэмцэх хор уршгийг арилгахад гарсан зардлыг тус ААН бүрэн хариуцах 

2рт: Халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй бол тухайн ААН-ын нэрийг олон нийтэд зарлаж үйл ажиллагааг нь зогсоох гэсэн заалтууд тусгагджээ. 

Баар, караоке хүчин чадлын 50 хүртэлх хувиар үйл ажиллагаа явуулах бөгөөд 23 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрчээ. 

 

БИДНИЙГ ДАГААРАЙ
ВИДЕО МЭДЭЭ