Дашбалбар суманд Тарвагыг сэргээн нутагшуулжээ

admin 2021-08-19 11:32:38
Дашбалбар суманд Тарвагыг сэргээн нутагшуулжээ

2021оны Байгал орчны менежментийн төлөвлөгөөний биологийн олон янз байдал, дүйцүүлэн хамгаалах нутаг дэвсгэрт Шинь Шинь ХХК -ий санхүүжилтаар "Монголын анчдын нийгэмлэг" ТТБ Хустайн байгалийн цогцолборт газраас эрэгчин 18, эмэгчин 26, мөндөл 6 буюу нийт 50 толгой тарвага сэргээн нутагшуулах ажлыг 2021.07.09-ны өдөр Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутагт амжилттай зохион байгуулж ажиллалаа.
Энэхүү ажлын гол зорилго нь тарваганы нөөц сэргэж, тархац нутаг хамгаалагдана. Цаашид манай компанид ажилладаг идэвхтэн байгаль хамгаалагч Н. Наранмандах, иргэн Б.Мөнхбат нар нь хараа хяналт тавин ажиллахаар болов.
Экосистемийн зохистой үйл ажиллагааг дэмжсэн буянтай үйл ажиллагааг манай компани хэрэгжүүлсэндээ маш их баяртай байна.
Нутгийн иргэд та бүгдээс зөвшөөрөлгүй ан амьтан агнахгүй, хайрлан хамгаалахыг хүсье.

ШИНЬ ШИНЬ ХХК

БИДНИЙГ ДАГААРАЙ
ВИДЕО МЭДЭЭ