ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ХООРОНД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

admin 2021-08-24 09:40:12
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ХООРОНД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Иргэний нисэхийн Үндэсний төвөөс “Бүсийн нислэгийн удирдлагын хоёрдогч төв”-ийг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд боломжит байрлалыг тодорхойлох зорилготой ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна. "Бүсийн нислэгийн удирдлагын хоёрдогч төв”-ийг манай аймагт байгуулах шийдвэр гарсан тохиолдолд талууд хамтын ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ бүхий хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хэрэв тус төв Чойбалсан хотод байгуулагдвал орон нутагт ажлын байр олноор гарна гэдгийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн дурдаад хотын ерөнхий төлөвлөлттэй уялдуулан газрын асуудлыг шийдвэрлэх, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

БИДНИЙГ ДАГААРАЙ
ВИДЕО МЭДЭЭ