КОРОНАВИРУСТ ХАЛДВАР(КОВИД-19)-ЫН ЭСРЭГ ВАКЦИНЫ НЭМЭЛТ ТУНГААР ВАКЦИНЖУУЛАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

admin 2021-09-08 11:55:10
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР(КОВИД-19)-ЫН ЭСРЭГ ВАКЦИНЫ НЭМЭЛТ ТУНГААР ВАКЦИНЖУУЛАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Коронавируст халдвар(ковид-19)-ын эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор:
• Боловсрол сургалтын байгууллагын багш, ажилтан
• 55–аас дээш насны иргэд
• Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээ хийлгэсэн
• Хавдартай
• ХДХВ
• Гепатитын В,С вирусийн архаг халдвартай
• Дархлаа дарангуйлах гемодиализ эмчилгээнд хамрагддаг
• Хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан эмэгтэй
• Коронавируст халдвар(ковид-19)-ын хариу арга хэмжээний
багийн гишүүд
• Хүндэтгэх шалтгаантай иргэдийг сайн дурын үндсэн дээр Коронавируст халдвар(ковид-19)-ын эсрэг вакцины нэмэлт тунгаар вакцинжуулах ажил хийгдэж байна.
✅Дархлаажуулалтад хамрагдах иргэд доорх шалгуурт нийцсэн байна.
1.Коронавируст халдвар(ковид-19)-ын эсрэг вакцины 2 тунд бүрэн хамрагдсан, 2 дахь тунг тарьснаас хойш 3 сар өнгөрсөн байх
2.Коронавируст халдвар(ковид-19)-ын эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй эсхүл вакцины 1 тунг хийлгэсний дараа ковид-19-оор өвчилсөн иргэнд эдгэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дараа вакцинаар дархлаажуулна.
Коронавируст халдвар(ковид-19)-ын эсрэг вакцины 2 тунд бүрэн хамрагдсан боловч өвдөөд эдгэрсэн иргэдийг дархлаажуулалтад хамруулахгүй болохыг анхаарна уу.
Дархлаажуулалт хийгдэх байнгын цэг: Биеийн тамир спортын газрын байранд 08:30-17:00 цагийн хооронд ажиллаж байна.

БИДНИЙГ ДАГААРАЙ
ВИДЕО МЭДЭЭ