Өрхийн эрүүл мэндийн төвүүд ачааллаа дийлэхгүй байна

admin 2021-09-08 12:13:44
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ачааллаа дийлэхгүй байна

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу шинж тэмдэггүй хавьтлаас  шинжилгээ авахыг зогсоох шийдвэр гарчээ. Харин шинж тэмдэгтэй хавьтлыг  эмнэлзүйгээр оношлон  шинжилгээгүйгээр эмчилгээнд хамруулах юм. Түүнчлэн 6 дахь хоногийн тандалтын шинжилгээг  шинж тэмдэггүй хүнээс авахгүй байх зөвхөн жирэмсэн болон, өндөр настан гэх мэт эрсдэлт бүлэгт шинжилгээг авахаар болжээ.

Хэрлэн сумын хэмжээнд коронавирусний шинжилгээ авах 2 цэг ажиллаж өдөрт 700-800 иргэн халдварын шинжилгээ өгч ачаалалтай байна. Тиймээс иргэн та халдвар авсан иргэний ойрын хавьтал болсон гэж өөрийгөө үзэж байвал 6 хоног гэртээ өөрийгөө тусгаарлан ажиглаж ямар нэг шинж тэмдэг илрээгүй бол яаран шинжилгээ өгөхгүй байхыг Эрүүл мэндийн газраас зөвлөв.

Хэрлэн сумын хэмжээнд 3 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар тус төвүүд коронавирсуний халдвар авсан  1744 иргэнд эмнэлзүйн зөвлөлгөө туслалцаа өгч ажиллажээ. Мөн эмч, сувилагч нар халдвар авах нь эрс нэмэгдэж эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орж байгаа тул  иргэдийг хариуцлагатай, ухамсартай байх цаг үед болоод байгааг Аймгийн эрүүл мэндийн газрын дарга онцоллоо.

БИДНИЙГ ДАГААРАЙ
ВИДЕО МЭДЭЭ