Шинь Шинь ХХК Дорнод их сургууль хамтран ажиллахаар боллоо

admin 2021-10-25 14:49:20
Шинь Шинь ХХК  Дорнод их сургууль хамтран ажиллахаар боллоо

10 сарын 14-ны өдөр Шинь Шинь ХХК-ний Улааны уурхайд Дорнод их сургуулийн удирдлага багш нарын төлөөлөл хүрэлцэн ирж уурхайн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ хамтран ажиллах анхны алхам боллоо.
Мөн 10 сарын 19-ны өдөр Шинь Шинь компаний удирдлагууд Дорнод их сургуульд зочилж сургуулийн үйл ажиллагаатай танилцан цаашид хамтран ажиллах төлөвлөгөөний талаар харилцан ярилцлаа.
Тус уулзалтаар  компанийн ажилчдыг мэргэжлийн болон хятад хэлний богино хугацааны сургалтад хамруулан чадавхжуулахаас гадна Дорнод их сургуулийн ашигт малтмалын баяжуулалтын технологийн бакалаврын 4 жилийн хөтөлбөр, БНХАУ-д уул уурхайн чиглэлээр 2+2 хөтөлбөрөөр суралцах боломжийг олгох, сургалт, судалгаа ба бусад чиглэлээр үе шаттайгаар хамтарч ажиллахаар болсон байна.