Төрийн дээд одон, медалиар шагналаа

admin 2021-10-27 11:11:10
Төрийн дээд одон, медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан, аймаг орон нутгаа хөгжүүлэх үйлсэд хөдөлмөр зүтгэлээ зориулсан Цагаан-Овоо сумын харьяат зарим иргэнийг төрийн одон, медалиар шагналаа.

Иргэдийн шагналыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн,  Цагаан-Овоо сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ө.Амарсайхан, Цагаан-Овоо сумын ИТХ-ын дарга С.Бямбадорж нар гардуулан өглөө.

Алтан гадас одонгоор Цагаан-Овоо сумын 4 дүгээр багийн өндөр настан Д.Юмжид,

Хөдөлмөрийн хүндэт медалиар Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн өндөр настан Т.Дэжид нар тус тус шагнагдсан байна.