Аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга М.Бадамсүрэн хойд 6 сумдад ажиллаж байна

admin 2021-12-13 08:56:50
Аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга М.Бадамсүрэн хойд 6 сумдад ажиллаж байна

Аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга М.Бадамсүрэн хойд 6 сумдад ажиллах бөгөөд өнөөдөр Сэргэлэн сум, Цагаан-Овоо суманд ажиллаж байна.
Сумдын Онцгой комиссын гишүүдтэй уулзалт зохион байгуулж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах юм.
Коронавируст халдвар /Covid19/ -ын нэмэлт 3-р тунд хамрагдахын ач холбогдлыг иргэдэд тайлбарлан таниулж, эрсдэлээс сэргийлэх талаар идэвхтэй ажиллахыг сумын Онцгой комисс, Эрүүл мэндийн төвд зөвлөмж чиглэл өглөө.
Мөн малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцаж, холбогдох дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийлээд, Мал эмнэлгийн тасаг, нэгжүүд болон иргэд, малчдыг малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх талаар хариуцлагаа өндөржүүлж ажиллахыг анхааруулав.
Сэргэлэн сумын тухайд Ковид-19 ын халдвар бүртгэгдээгүй 21 хоногийн хугацаа өнгөрч буй бол Үхрийн арьс товруутах өвчлөл бүртгэгдээгүй 52 хоногийн хугацаа, малын шүлхий өвчин бүртгэгдээгүй 17 хононийн хугацаа тус тус өнгөрсөн байна.