Иргэн бүр 165 мянган төгрөгийн оношилгоо шинжилгээ өгөх боломжтой

admin 2018-04-03 01:41:29
Иргэн бүр 165 мянган төгрөгийн оношилгоо шинжилгээ өгөх боломжтой

Даатгуулагч иргэн сар бүр төрийн өмчийн эмнэлэгт 55 мянган төгрөгийн оношилгоо, шинжилгээг хийлгэх боломжтой. Ингэхдээ шинжилгээний нэр төрлийг заадаггүй. Иргэд энэ зохицуулалтын хүрээнд өндөр үнэтэй шинжилгээ хийлгэх санал хүсэлтийг тавьсан учраас сарын шинжилгээний эрхийг улиралд шилжүүлэн хийлгэх боломжтой болгосон байна.

Өмнө нь энэ эрх сардаа хүчинтэй байсан бол одоо эхний хоёр сард үйлчилгээ авалгүйгээр 3 дахь сардаа өндөр үнэтэй шинжилгээ хийлгэх эрхийг нь нээж өгсөн” бас нэг онцлогтой болжээ. Хэрэв таны хийлгэсэн шинжилгээний үнийн дүн 165 мянган төгрөгөөс хэтэрвэл зөрүүг нь төлөх юм байна.

2019 оноос эрүүл мэндийн даатгалын багцад хэд хэдэн өөрчлөлтүүд орж хэрэгжхээр болсон. Тухайлбал:фитнессээр хичээллэддэг болон, хичээллэх сонирхолтой иргэд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх боломжийг бүрдүүлэх юм.
 

БИДНИЙГ ДАГААРАЙ
ВИДЕО МЭДЭЭ