“Элэг бүтэн Монгол хөтөлбөр"-ийн 2-р шат нээлтээ хийлээ

admin 2018-04-11 12:57:19
“Элэг бүтэн Монгол хөтөлбөр

Монгол улсын Засгийн газраас 2017 онд хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2-р шат 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр орон даяар нээлтийн үйл ажиллагаа хийлээ. Дорнод аймгийн БОЭТ-д болсон нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, БОЭТ-ийн захирал Д.Должин болон холбогдох эмч, мэргэжилтнүүд иргэд оролцлоо.

Нээлтийн үеэр иргэдийн дунд элэгний В, С вирус тодорхойлох шинжилгээг газар дээр нь хийж, хэвлийн ЭХО оношилгоо хийн вирусын эмчилгээ хариуцсан эмч нар зөвлөгөө өглөө. Мөн эмийн сангууд элэгний С вирусийн эмчилгээний эмийн талаар танилцуулга мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн онд Дорнод аймагт “Вирүст хепатит ба элэгний хавдрыг эрт илрүүлэх төсөл”- ийг Олон улсын Файр байгууллага санаачлан  аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран хэрэгжүүлж, аймгийн 13 сум, Хэрлэн сумын 10 багийн шинжилгээнд хамрагдаж  байгаагүй, ажилгүй, эрүүл мэндийн даатгал төлдөггүй  30-с дээш насны 5017 иргэнийг хамруулсан

Үүний үр дүнд:

40-65 насны хамрагдвал зохих 19443 иргэний 14603 буюу 75,1 хувийг илрүүлэг шинжилгээнд хамрууллаа.

Үүнээс 2154 буюу 14.8 хувь нь “С” вирүсийн халдвартай, 1688 буюу 11.6 хувь нь В вирүсийн халдвартай илэрсэн.

  • 625 иргэн эмчилгээнд хамруулснаас 264 буюу 42.2% нь бүрэн эмчлэгдсэн.
  • В вирүсийн эсрэг дархлаажуулалтад 4050 иргэнийг хамруулсан
  • Мөн Эрүүл мэндийн газар, Оном сан, Элэгний төвтэй хамтран аймгийн хэмжээнд 65-аас дээш насны иргэдийг элэгний В, С вирүсийн эрт илрүүлэг үзлэгт 1798 ахмад настныг хамруулснаас: С вирусийн халдвартай 569 буюу 31.6 хувь, В вирусийн халдвартай 67 буюу 3,73 хувь байна.

Дорнод аймаг хепатит вирүсын эрт илрүүлгийн хамрагдалт 75,1 хувьтай улсын хэмжээнд хоёрдугаарт орсон бол аймгийн хэмжээнд  Матад, Хөлөнбуйр, Булган, Баяндун сумд 94,2-100 хувийн хамрагдалтай сумдаа тэргүүлжээ.

2018 онд Элэг бүтэн Монгол  2-р шатны хөтөлбөрийг хэрэгжүүлж 15-39, 65-аас дээш насны иргэдийг илрүүлэг шинжилгээнд хамруулах тул иргэд та бүхэн идэвхтэй хамрагдана уу.








БИДНИЙГ ДАГААРАЙ
ВИДЕО МЭДЭЭ