Шинь Шинь ХХК Дорнод их Сургуультай Монгол ажилчдаа сургах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

admin 2022-04-17 13:42:34
Шинь Шинь ХХК Дорнод их Сургуультай Монгол ажилчдаа сургах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

3-р сарын 22-нд Дорнод их сургуулийн захирал  болон багш нар  Шинь Шинь компаний Улааны уурхайд очиж, уул уурхайн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажлын санамж бичигт гарын үсэг зурж хамтран ажиллахаар тохиролцлоо. Энэхүү үйл ажиллагаа нь 2022 онд шат дараатайгаар хэрэгжинэ.
Шинь Шинь ХХК Дорнод их сургуультай 2021 оноос хамтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд  талууд уул уурхайн мэргэжил техникийн чадварлаг ажилчдыг бэлтгэх талаар олон уулзалт, хэлэлцээр хийж, дараах холбогдох шаардлагуудыг дэвшүүлсэн байна. Нэгдүгээрт:  Сургууль  аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг хөгжүүлэх болон уул уурхайн мэргэжлийн болон техникийн боловсон хүчнийг бэлтгэх сургалт явуулах. Хоёрдугаарт: Ажилчдын онцлогт тохируулан төрөл бүрийн сургалтыг зохион байгуулах. Гуравдугаарт: Сургалтын үнэлгээний тогтолцоог боловсруулж шалгалтын үр дүнд хяналт тавих. Ингэснээр ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх төдийгүй чанартай суралцсан ажилчдад мэргэжлийн зэргийн үнэмлэх олгох юм.
Шинь Шинь компани Дорнод их сургууль болон Хятадын их дээд сургуулиудтай хамтран ажиллах талаар идэвх санаачлагатай байж хамтын ажиллагааны гүүрийг байгуулж, "Өөрсдийн давуу талыг ашиглан хамтран ажиллах" зарчмын үндсэн дээр хоёр тал шударга ажиллах болно. Тухайн салбарынхаа эрэлт хэрэгцээг ханган, Хятад, Монголын найрамдлын үндэс суурь, элч, гүүр нь болж, Монголын мэргэжлийн чадварлаг багийг хөгжүүлэхэд хамтран хувь нэмэр оруулан ажиллахаар хичээж байна.