Шинь Шинь ХХК-ийн “Дунд шатны удирдлага” бэлтгэх сургалтын нээлтийн үйл ажиллагаа боллоо

admin 2022-04-29 18:04:13
Шинь Шинь ХХК-ийн “Дунд шатны удирдлага” бэлтгэх сургалтын нээлтийн үйл ажиллагаа боллоо

2022 оны 04-р сарын 26-ны өдөр Шинь Шинь ХХК Дорнод их сургуультай хийсэн гэрээний дагуу 60 монгол ажилдчдыг “Дунд шатны удирдлага” бэлтгэх сургалтын нээлтийн үйл ажиллагаа амжилттай боллоо. Ажилчдын сургалтын төлбөрийг компаниас 100 хувь төлөх төдийгүй  14 хоногийн амралтынхаа хугацаанд суралцаж тус хугацааг мөн ажилласанд тооцож цалинг олгох юм байна.  Тус сургалт нь 1 жилийн хугацаатай бөгөөд хятад хэл, уул уурхай, хувь хүний хөгжил, мэдээлэл технологи, удирдлага гэсэн чиглэлүүдийг нэгтгэж нэг багц  болгон суралцах юм. 
Компаний зүгээс нийт суралцаж буй ажилчиддаа сурлагын өндөр амжилтыг хүсэж, амжилттай суралцсан ажилчиддаа урамшуулал олгохоо илэрхийллээ.