Шинь Шинь ХХК Хүүхдийн баяраар

admin 2022-06-07 16:58:40
Шинь Шинь ХХК Хүүхдийн баяраар

Шинь Шинь ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүрийн хүүхдийн баяраар зорилтод бүлгийн хүүхдүүд болон ойролцоох сумдын хүүхдүүдэд бэлэг гардуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн Хүүхдийн баяраар Хэрлэн, Дашбалбар, Сэргэлэн сумдын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон, Шинэ суваг телевизийн хүүхдүүдэд баяр дээр нь баяр нэмж хүүхдийн бэлгийг гардуулсан байна.
Мөн Сэргэлэн Дашбалбар сумдын цэцэрлэг сургуулиудад өөрсдийнх нь хүсэлтийн дагуу хичээлийн хэрэглэгдэхүүн болон  тоглоомыг бэлэглэсэн байна. Хүүхдийн суралцах орчин нөхцөлийг сайжруулахад хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа Шинь Шинь ХХК-ны хамт олонд багш эцэг эхийн зүгээс баярласан талархсанаа илэрхийллээ.