ШУТИС-ийн төлөөлөгчид Шинь Шинь компаний үйл ажиллагаатай танилцлаа

admin 2022-06-17 10:25:41
ШУТИС-ийн төлөөлөгчид Шинь Шинь компаний үйл ажиллагаатай танилцлаа

2022 оны 6 сарын 4-ний өдөр ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот тэргүүтэй дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Шинь Шинь компаний Улааны уурхайд хүрэлцэн ирж уурхайн дүүргэх систем болон Улааны уурхайн гүний олборлолтын үйл явцтай танилцаж, уурхайн талбайн үйлдвэрлэлийн хариуцагчтай ногоон уурхайн бүтээн байгуулалтын талаар санал бодлоо солилцлоо.
ШУТИС нь Монгол улсын олон салбар, олон шатлалт цогцолбор их сургууль бөгөөд Монголын инженерийн чиглэлээр тэргүүлэгч их сургууль юм. Геологи, уул уурхайн сургууль нь Монгол Улсын ашигт малтмалын чиглэлээр менежментийн болон техникийн чадвартай олон тооны боловсон хүчин бэлтгэж , улс орны уул уурхайн салбарын хөгжилд гарамгай хувь нэмэр оруулсан. Сүүлийн жилүүдэд ШУТИС нь Хятадын шинжлэх ухааны судалгааны байгууллага болон Хятадын хөрөнгө оруулалттай уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаа, ялангуяа ногоон уурхайн чиглэлээр тасралтгүй хамтын ажиллагаа явуулж, шинжлэх ухааны судалгааны цуврал үр дүнд хүрч байна. Энэ ч утгаараа "Нэг бүс нэг зам" бодлогыг хэрэгжүүлэх чухал түнш болсоор байна. ШУТИС болон Шинь Шинь компани хоорондын хамтын ажиллагаа 2018 онд эхэлсэн бөгөөд Шинь Шинь компани, ШУТИС , Уул уурхай металлургийн технологийн групп ХХК хамтран "Улааны уурхайн дүүргэлт олборлолтын төлөвлөгөө"-г эмхэтгэн Монголын Үндэсний Техникийн Хороонд тайлагнасан. Ингэснээр Шинь Шинь компани хаягдал цементээр дүүргэх олборлолтын аргыг ашиглах нь бодит ажил болсон билээ.  Улааны уурхайд ашиглагдаж буй дүүргэлтийн технологи нь Монголын уул уурхайн салбартаа анхдагч бөгөөд уурхайн салбарын дүүргэлтийн системд дутагдаж байсан хоосон зайг нөхөж, үндэсний техникийн болон хууль эрх зүйн бодлогын холбогдох шаардлагуудыг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн.


Шинь шинь компани нь ногоон уул уурхайн ухагдахууныг хэрэгжүүлдэг бөгөөд Монгол улсад анхны дүүргэлтийн системтэй далд уурхайн бүтээн байгуулалтыг 4 жилийн турш хийсэн бөгөөд энэ нь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн Монгол дахь ногоон уурхайн бүтээн байгуулалтын жишиг болж, хоёр орны найрсаг хамтын ажиллагаа, технологийн шинэчлэлд ихээхэн түлхэц өгсөн юм. Шиньшинь компани нь Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуультай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, уул уурхайн дүүргэлтийн технологид судалгаа хийж, уул уурхайн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн, ногоон уурхайн бүтээн байгуулалт зэрэг чиглэлээр бүх талын хамтын ажиллагааг өрнүүлж, Монгол улсын уул уурхайн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан, Хятад Монгол хоёр улсын уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаа, солилцооны гүүр болохоор ажиллаж байна.